Аутизм гэдэг нь хүүхэд ертөнцийг арай өөрөөр ойлгодог, мэдэрдэг, харьцдаг онцлог юм. Энэ нь ямар нэг өвчин биш. Зүгээр л хүүхдийн тархи өөрөөр “ажилладаг” гэсэн үг. Аутизм хүүхэд бүр дээр өөр өөрөөр илэрдэг.
Зарим аутизмтай хүүхэд ярихдаа удаан байдаг. Зарим нь үг хэлэхгүй ч, сэтгэлээ өөр аргаар илэрхийлж чаддаг. Зарим нь гэрэл, чимээ, олон хүнтэй орчинд маш мэдрэмтгий байдаг. Харин зарим хүүхэд ямар нэг зүйлд маш их сонирхолтой, тэр чиглэлдээ авьяастай байдаг.
Аутизмтай хүүхдүүд ихэвчлэн тогтсон дэг журамд дуртай, өөрчлөлтөд дасахад илүү их хугацаа хэрэгтэй байдаг. Тэд шинэ орчин, шинэ хүмүүст дасан зохицохдоо илүү их дэмжлэг, ойлголт шаарддаг.
Эцэг эхчүүд бид яах ёстой вэ?
Хамгийн чухал зүйл бол хүүхдээ яг байгаагаар нь хайрлах, ойлгох. Аутизмтай хүүхдүүд маш хайр татам, ухаалаг, мэдрэмжтэй байдаг. Тэдэнд цаг, тэвчээр, тогтвортой орчин, эцэг эхийн дэмжлэг хамгийн их хэрэгтэй.
Манай төвд хүүхэд бүрийн онцлогт тохируулсан хөтөлбөр, сургалт, дасгалууд бий. Бид таны хүүхдийг өөртөө итгэлтэй, аз жаргалтай өсөхөд нь туслах зорилготой ажилладаг.
Хүүхэд бүр өөрийн гэсэн гайхамшигтай ертөнцтэй. Харин бид тэр ертөнцөд нь хүндэтгэлтэйгээр алхаж орж, тэднийг илүү сайн ойлгож, хамтдаа хөгжихийг зорьдог.
Нас ба шинж тэмдгүүд:
Аутизмын илрэх шинж тэмдгүүд наснаас хамаарч өөр өөр байдаг.
6 сар:
Баяр баяслаа хуваалцахгүй байх
• Маш бага инээх
• Нүдэн харилцаа үүсгэхгүй байх
9 сар:
• Бараг дуу чимээ гаргахгүй эсвэл хэт их дуу чимээ гаргаж, нүүрний хувирал үзүүлдэг
12 сар:
• Нэрээр нь дуудахад бага харна эсвэл харахгүй
• Гараараа даллах, хүрэх зэрэг үйлдэл байхгүй эсвэл маш бага
• Бага зэрэг эсвэл огт шулганахгүй байх
16 сар:
• Хэдхэн үг хэлдэг эсвэл огт үг хэлдэггүй
24 сар:
• Утга учиргүй эсвэл цөөн үгээр ярьдаг
Хүүхэд эсвэл насанд хүрсэн хүн аутизмтай байж болзошгүйг илтгэх шинжүүд
Аутизм нь хүн бүрт өөр өөрөөр илэрдэг. Гэхдээ дараах нийтлэг шинж тэмдгүүд ажиглагдвал аутизмын талаар илүү гүнзгий судалж, мэргэжилтнээс зөвлөгөө авах нь зүйтэй.
Харилцаа, ойлголттой холбоотой шинжүүд:
Хүмүүстэй харилцах, яриа өрнүүлэхэд хүндрэлтэй байдаг
Нүүрний илэрхийлэл, дохио зангаа ойлгохгүй байх
Яриа нь заримдаа шууд, сонирхолгүй эсвэл хачин санагдаж магадгүй
Хүмүүсийн хэлж буй зүйлсийг үгчлэн ойлгох (ёгт утга ойлгохгүй байх)
Нийгмийн орчинд байгаа байдал:
Найз нөхөдтэй болоход хүндрэлтэй
Олон нийтийн газар эсвэл шинэ орчинд байхад таагүй мэдрэмж төрөх
Бусдаас өөрөөр сэтгэж, өөрийнхөөрөө байж, түүгээрээ бахархах
Зан байдал, сонирхолд хэт төвлөрөх
Тодорхой нэг зүйлд ихэд сонирхолтой байх (жишээ нь галт тэрэг, одон орон, тоо гэх мэт)
Давтагддаг үйлдэл хийдэг (гараа хөдөлгөх, нэг зүйлээ байнга давтах гэх мэт)
Өөрчлөлтөд дасан зохицохдоо хэцүү байдаг
Мэдрэхүйтэй холбоотой шинжүүд:
Дуу чимээ, гэрэл, үнэр гэх мэт мэдрэхүйд хэт мэдрэмтгий эсвэл мэдрэмжгүй байх
Зарим төрлийн хувцас, хоол, мэдрэмжээс зугтах эсвэл дуртай байх
Эдгээр шинжүүд байгаа гээд л заавал аутизмтай гэсэн үг биш. Хүн бүрийн онцлог өөр. Харин эдгээр шинжүүд амьдралд нь байнга саад учруулж байвал мэргэжилтнээс зөвлөгөө авах нь чухал.
Хэрвээ та эсвэл таньдаг хүн тань эдгээр шинжүүдтэй байвал — санаа зоволтгүй! Дэмжлэг авах олон арга зам бий, мөн та ганцаараа биш шүү. 😊




