Байгуулагдсан түүх
Асах Гэрэл Баясал төвийн түүх тус төвийн үүсгэн байгуулагч Оюунчимэгийн амьдрал аутизмтай "холбогдсоноор" эхэлсэн юм. Тэрбээр хамгийн анх хүүгээ ой гарантай байхад нэг л "сонин" байсныг анзааран хувиараа судалж үзэн аутизмын талаарх анхны ойлголтоо авсан байна. Харин албан ёсны оношилгоог хүүгээ хоёр ой гарантай байхад нь СЭМҮТ дээр ажиглалтын байдлаар хийлгэн баталгаажуулснаар "тусламж эрэн" тус салбар илүү хөгжсэн БНТУ -г зорьжээ.
Турк улсад аутизмтай хүүхдийн эмчилгээ, засал, сургалт, хууль эрх зүйн орчин илүү бүрдсэн нь тус улсыг зорих шалтгаан болсон бөгөөд хичээвэл хүү нь "эдгэрчих" юм шиг санагдсан ч харамсалтай нь бодит байдал өөр байв. Аутизм нь өвчин биш эмгэг тул эдгэрэх боломжгүй ч амьдралын чанарыг сайжруулах олон арга, засал бий гэдгийг олж мэдэв. Тэр дундаа Applied Behavior Analysis (ABA) сургалт-засал түүний хүүд болон аутизмтай бусад олон хүүхдэд эерэг нөлөө өгөхүйц, нийгмийн ур чадвар эзэмшүүлэх, академик ур чадвар эзэмшүүлж хөгжүүлэх, аливаа асуудалтай зохисгүй зан авирыг нь бууруулах үр дүн нь олон зуун судалгаагаар нотлогдсон арга гэдгийг ойлгон Монголын хөрсөнд нэвтрүүлэх ажлыг эхлүүлжээ.
Ингээд 2022 оны 11 сард БНТУ-ын "Algı Özel Eğitim Kurumları" сургуулийн аутизм болон бусад хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдэд зориулсан ABA тусгай боловсролын хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Тус сургуулиас томилогдож ирсэн мэргэшсэн зан үйлийн шинжээч (BCBA) Башак Топчуоглу манай зан үйл засалчдыг мэргэшүүлж, чадавхжуулсаар байна. Энэ үйл явц тасрахгүй, бид байнгын суралцсаар, хөгжсөөр байхад гол анхаарлаа хандуулж байна.
Бид өдгөө нийт 30 зан үйл засалчтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд багш нарын тасралтгүй хөгжилд анхаарал тавин ажилласаар байна.
Салбарууд
Улаанбаатар салбар 1
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Shangri-La Mall-ийн зүүн талд One residence 8 давхар
Улаанбаатар салбар 2
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Shangri-La Mall-ийн зүүн талд One residence 11 давхар
Эрдэнэт хот салбар
Blue Diamond хотхон
Мэргэжилтнүүд ба мэргэшүүлсэн байдал